Categories
мэдээ спорт

Их аварга Тэрүнофүжи, Озэки Такакэйшо нар башёг тэргүүлж байна

Японы Фүкүока Кокүсаи төвд болж байгаа мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 8 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Эндо /М-4/-той учраа таарч түүнийг ошидаши мэхээр хаяж 8 даваатай башёг тэргүүлж байна.

Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Озэки Такакэйшотой таарч барилдан түүнд хансокү мэхээр унаснаар 3 даваа, 5 унаатай байгаа бол Такакейшо 8 даваатай Их аваргын хамт башёг тэргүүлж явна.

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Дайэйшо /М-1/-той барилдан түүнийг цүкиотоши мэхээр хаяж 2 даваа, 6 унаатай болсон бол Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Оношо /М-2/-той хүч үзэж түүнийг катасүкаши мэхээр давснаар түүний унаа, даваа адилхан 4 болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Тобизарюү /М-8/-тэй учраа таарч түүнд кэкаеши мэхээр ойчиж 2 унаа, 6 даваатай башёг үргэлжлүүлж байна. Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/, Такаясү /М-5/-тэй барилдаж, түүнд ёрикири мэхээр ойчиж 4 даваа, 4 унаатай болов.

Озэки Шодай, Миёогирюү /М-3/-тэй таарч барилдан, түүнийг цүкиотоши мэхээр давж 5 даваа 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Харин Сэкивакэ Митакэүми, Окиноүми /М-3/-тэй барилдана түүнийг ёрикири мэхээр давснаар 7 даваа, 1 унаатай байгаа бол Сэкиваке Мэисэй, Такарафүжи /М-4/-г ёритаоши мэхээр хаяж 4 даваа, 4 унаатай болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *