“U19 ЗАЛУУЧУУДЫН ЦОМ 2021” тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Аваргын төлөөх тоглолт “Дэрэн” болон “ДМЮ” клубүүдийн дунд маш өрсөлдөөнтэй өрнөж тоглолтын үндсэн цагт 2:2 тэнцэн торгуулийн цохилтоор ялагч шийдвэрлэж “Дэрэн” клуб аваргын цомын эзнээр тодорлоо.
Харин хүрлийн төлөөх тоглолт “ХӨХ ЧОНОНУУД”болон “СП ФАЛКОНС” клубийн хооронд өрнөж 4:0 оноотойгоор “ХӨХ ЧОНОНУУД” клуб хүрэл медалийн эзэд боллоо.
Шагналт байрууд шалгарахын зэрэгцээ шилдгүүдийг тодрууллаа. Шилдэг хаалгачаар “ДЭРЭН” клубийн О.Хантегин, шилдэг хамгаалагчаар Н.Хашчулуун шалгарсан бол “Хөх чононууд” клубийн А.Содмөнх шилдэг хагас хамгаалагчаар, “ДМЮ” клубийн Б.Дамдинсүрэн шилдэг довтлогчоор шалгарлаа.