Categories
мэдээ улс-төр

М.Тулгат: АН-ын Анхдугаар үндэсний чуулганыг ирэх сарын 6-нд зохион байгуулна

Ардчилсан нам /АН/-ын дарга М.Тулгат тус намын анхдугаар чуулганыг хийхээр товлосон талаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга М.Тулгат “Арванхоёрдугаар сарын 6 бол АН үүсгэн байгуулагдсан тэмдэглэлт өдөр. Тиймээс АН-ын зүгээс арванхоёрдугаар сарын 6-10-ны хооронд хүний эрхийн үндэсний чуулган нэрийн доор “АН-ын анхдугаар үндэсний чуулган”-ыг зохион байгуулна.

Сүүлийн жилүүдэд хамгийн хүндээр яригдаж байгаа хүний эрхийн асуудлаар үндэсний чуулган зарлаж байна. Цар тахлын хоёр жилийн хугацаанд хүний эрхийн зөрчил гамшиг болсон. Эдийн засгийн буруу бодлогоос болж хувийн хэвшил ААН-үүд элгээрээ хэвтсэн. Төсвийн мөнгийг үрэн таран хийсэн. Өнөөдрийн монголын улс төрийн системийн гажуудлыг засах ямар гарц гаргалгаа байна. Энэ бүх асуудлыг авч хэлэлцэх цаг нь болсон учир чуулган зарлалаа.

Чуулганы үүд хаалга бүх хүнд нээлттэй. АН-ын дотор ойлгомжгүй асуудлууд байгаа ч гэсэн хүний эрхийн асуудал дээр хамтарч ажиллах талбар нээлттэй.

“No double standart” хөдөлгөөний хүсэлтээр УИХ дахь АН-ын бүлгээс нийтийн сонсгол хийх ажлыг зохион байгуулж, УИХ-ын 36 гишүүний дэмжлэгийг цуглуулж чадаад байна. Дэмжихээ илэрхийлсэн гишүүдийн гарын үсэгтэй албан ёсны нийтийн сонсгол хийх тогтоолын төслийг АН энэ долоо хоногт боловсруулж дуусна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *