Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Youtube: Хамгийн олон дагагчтай залуус

Youtube хуудаснаа Монголын хамгийн олон дагагчтай, өндөр үзэлтэй контент бүтээдэг шилдэг сувгуудыг хүргэж байна.

1. The HU – 1.23 сая дагагчтай

2016 онд МУГЖ дуучин Б. Дашдондог үүсгэн байгуулсан. Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Чингис хаан одонт хамтлаг юм.

No description available.

2.Gremix – 669 мянган дагагчтай

М. Ганбаяр буюу Грэмикс 2018 онд “Орк” , “Сүүлчийн Монита” мөн 2019 онд “Би эмээ болохгүй” кинонуудад тоглосон бөгөөд 2020 онд “Хүйтэн байна” нэртэй дуу гаргасан. Энэхүү дуу нь ёжилсон хэв маягтай хөгжилтэй зүйл байсан хэдий ч сонсогчдод таалагдаж маш олон хүнд хүрсэн.

No description available.

3.Mesmerism official – 640 мянган дагагчтай

Д. Ганцогт ба Э. Мөнх-эрдэнэ нар 2016 оны 12 сарын 15-нд өөрсдийн “Mesmerism” фэйсбүүк хуудсанд анхны бичлэг болох “Дүүгийн ёолкны мөнгө” бичлэгийг тавьснаар олон нийтэд танигдаж эхэлсэн.

No description available.

4.Mongolian youtuber Tushig – 479 мянган дагагчтай

Б.Түшиг нь Парис хотод амьдардаг бөгөөд танин мэдэхүйн чиглэлээр контент хийдэг.

No description available.

5.Artger – 397 мянган дагагчтай

“ARTGER” суваг үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг бөгөөд Монгол үндэстний Хоол, аялал жуулчлал, соёл уламжлал, хүмүүс гэсэн хэсгүүдээс бүрдэж контентуудаа хийдэг.

6. Jason jayel – 299 мянган дагагчтай

Цахим орчинд хосын влогоороо алдартай Билгээ, Номин 2-ыг хүмүүс Jason Jayel нэрээр анддаггүй. Тэдний хөгжилтэй байдал, гэнэн цагаан хайрын түүх, сонирхолтой амьдралын хэв маяг нь өсвөр насныхан, залуучуудад үлгэр дуурайлал үзүүлдэг.

No description available.

7.Positive Mongolians – 226 мянган дагагчтай

Түвшинбаяр, Дөлгөөн нарын гэр бүл нь нийгэмд эерэг нөлөөлөл түгээх зорилгоор дижитал контент хийдэг. Мөн тэдний хөтлөн явуулдаг “Хосын жор” нэвтрүүлэг нь хамгийн их үзэлтэй контендуудад тооцогддог байна.

No description available.

8.Your Ashe- 66 мянган дагагчтай

Цахим орчинд нэг хэсэг өгзөг Баярмаа нэрээр олны танил болсон фитнесс тамирчин Б.Баярмаа ямар ч сэдэвт баригдалгүй сонирхолтой бичлэг хийдэг байна.

No description available.

9.Ideree Podcast-65.4 мянган дагагчтай

Comedy нь Б. Идэр-Од 7 хоног бүр сонирхолтой содон зочдын ярилцлагыг хүргэдэг билээ.

No description available.

10. Twin T-46 мянган дагагчтай

Бодит гэмт хэрэг болсон явдлын талаар сонирхолтой байдлаар хүргэдэг байна.

No description available.

Д.Баттогтох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *