Тавантолгойн цахилгаан станц, Амгалан дулааны станц, “ДЦС-2”, “ДЦС-3”, Чойбалсангийн дулаан цахилгааны станцыг өргөтгөхөөр болжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 9-нд ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинтай утсаар ярьж “ДЦС-3”-ын өргөтгөлийн төслийн талаар санал солилцсон байна. ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж хамтран ажиллаж байгаа аж. Манай улсын эрчим хүчний салбартай хамтын ажиллагааны туршлагатай ОХУ-ын “Интер РАО-Экспорт” компани ТЭЗҮ-ийг нь 180 хоногт багтаан манай талд ирүүлэхээр тохиролцжээ. ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн асуудлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.