Өчигдөр Япон улсын Рюүкю арлуудын баруун өмнөд хэсэгт 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээлсэн юм. Газар хөдлөлтийн голомт нь Японы Наха хотоос өмнө зүгт 313 км, Хирара хотоос зүүн өмнө зүгт 181 км зайд 10 км-ын гүнд байжээ. 15 секунд үргэлжилсэн чичирхийлэл газар хөдлөлтийн голомтоос хойд зүгт 350 км-ийн зайд орших Ишикава мужийн иргэдэд тод мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй, эврэл сүйрэл гараагүй ажээ.