Categories
мэдээ нийгэм

Багш, судлаачдад зориулсан SUSI хөтөлбөр зарлагдлаа

АНУ-ын Элчин сайдын яамнаас 2022-2023 оны Study of the U.S. Institutes for Scholars and Secondary Educators (Багш, судлаачдын SUSI) хөтөлбөрт өргөдлийн материал хүлээн авч эхэллээ. Энэхүү богино хугацааны, зэргийн бус солилцооны хөтөлбөр нь их дээд болон дунд сургуулийн багш, ашгийн бус судалгааны төвүүдэд ажилладаг эрдэмтэн судлаач нарт зориулагдсан бөгөөд доор дурьдсан долоон чиглэлээр Америкийн туршлагаас судлах, нийгэм болон соёлын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломжийг олгодог:

  • Америкийн соёл, үнэт зүйлсийн хөтөлбөр нь АНУ-ын нийгэм, соёл, үнэт зүйлс, институцийн талаар илүү гүнзгий ойлголт өгөх болно. АНУ-ын угсаатан, арьс өнгө, нийгэм, эдийн засаг, улс төр, шашны нөхцөл байдлыг судлахын зэрэгцээ эдгээр соёл нь АНУ-ын түүхийн туршид нийгмийн хөдөлгөөн, Америкийн өвөрмөц байдалд хэрхэн нөлөөлсөн талаар судлах болно.
  • Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн хөтөлбөр нь АНУ-ын нийгэмд сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийн талаар илүү гүнзгий ойлголт өгөх юм. Үүнд худал мэдээллийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд сэтгүүлчдийн гүйцэтгэх үүргийг судалж, худал мэдээлэлтэй тэмцэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийн мэдлэгийг дээшлүүлэх стратегийг судлах зэрэг орно.
  • Шашны олон ургалч үзлийн хөтөлбөр нь АНУ дахь шашны олон ургалч үзэл Америкийн ардчилалтай хэрхэн огтлолцож байгааг судалж, АНУ-ын нийгэм, соёл, өнгөрсөн ба одоо үеийн талаар илүү гүнзгий ойлголт өгнө.
  • АНУ-ын эдийн засаг бизнесийн хөтөлбөр нь АНУ-ын эдийн засгийн гол бүрэлдэхүүн хэсэг, бүтцийн талаар илүү гүнзгий ойлголт өгөх юм.
  • АНУ-ын гадаад бодлогын хөтөлбөр нь Америкийн гадаад бодлогын шинэ хандлага, боловсруулалт, хэрэгжилтийн талаар илүү гүнзгий ойлголт өгөх болно.
  • Ажиллах хүчний хөгжлийн хөтөлбөр нь сүүлийн үеийн нийгэм, эдийн засгийн чиг хандлага нь АНУ-ын ажил, ажиллах хүчний хөгжил, ажил мэргэжлийн чиг хандлага гэсэн ойлголтыг хэрхэн өөрчилсөн талаар илүү гүнзгий ойлголт өгнө.
  • АНУ-ын ерөнхий боловсролын сурган хүмүүжүүлэгчдийн хөтөлбөр нь АНУ-ын нийгэм, боловсрол, соёлын талаар өнгөрсөн ба одоо үеийн талаар илүү гүнзгий ойлголт өгөх болно.

2022-2023 оны Багш, судлаачдын SUSI хөтөлбөрийг сонирхсон иргэд 2021 оны 12-р сарын 20-ны Улаанбаатарын цагаар өглөөний 8:00 цаг хүртэл exchange@usembassy.mn цахим хаягаар өргөдлийн маягтаа ирүүлэх боломжтой. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, өргөдлийн материалыг https://mn.usembassy.gov/2022-susi-sse-summer/ хуудас дээрх хөтөлбөрийн зарлалаас орж авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *