Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа” хороололд 280 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Буянт-Ухаа хороололд 280 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа. Цэцэрлэгийн барилга угсралтын ажил цар тахлын нөхцөлөөс шалтгаалж удааширсан ч одоогоор барилгын гадна угсралт дуусч, дотор заслын ажил хийж байгаа юм байна. Тус хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 944 хүүхэд оршин суудаг. 280 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд харьяа орчиндоо суралцах, хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүрэлцээ нэмэгдэх давуу талтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *