Categories
мэдээ нийгэм

Ашигтай бактерийн ач тус

Пробиотик уухын давуу тал юу вэ?

Бактери гэхээрээ л бид өвчин үүсгэгч гэсэн бодол төрөөд байдаг, тэгвэл та өдөрт хэдэн тэрбум бактерийг гэдэс рүү гээ оруулж чадах уу? Хэцүүхэн л сонсогдож байгаа биз? Гэсэн хэдий ч шинжлэх ухааны олон судалгаагаар зарим амьд бактери агуулсан хүнс, нэмэлт тэжээл нь зарим өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй, заримыг нь эмчлэх ч боломжтой гэдгийг баталсаар байна.

Хойд Европчууд хоол хүнсэндээ их хэмжээний микроорганизм буюу бичил биетэнг хэрэглэдэг бөгөөд үүнийгээ пробиотик (pro and biota-амьдрал гэсэн утгатай) хэмээн нэрлэдэг аж. Мөн Японд пробиотик агуулсан уух зүйлсийн бизнесүүд ихээхэн хөгжиж байгаа ажээ.

Мөн мэргэжилтнүүд, уламжлалт анагаах ухаанд харшилдаг эмгэг болох цочромхой гэдэсний хам шинж гэх зэрэг эмгэгүүдэд пробиотик уухыг санал болгодог.

1990-ээд оны дунд үеэс эхлэн эмнэлзүйн судалгаагаар пробиотик эмчилгээ нь ходоод гэдэсний замын хэд хэдэн өвчнийг эмчлэх, хүүхдийн харшлын үед, эмэгтэйчүүдийн шээсний замын халдварыг эмчлэх болон урьдчилан сэргийлэх боломжтой болохыг судлан мэдэгдсэн.

Эрүүл гэдсэнд 500 гаруй төрөл зүйлийг төлөөлдөг 100 их наяд бичил биетэн байдаг байна. Эдгээр бичил биетүүд (эсвэл микрофлор) нь биднийг өвчлүүлдэггүй, түүгээр барахгүй ихэнх нь тустай байдаг ажээ. Гэдэс дотор амьдардаг бактери нь эмгэг төрүүлэгч (хортой бичил биетнүүд) -ийг хянаж, хоол боловсруулалт, шим тэжээлийг шингээж мөн дархлааны үйл ажиллагааг дэмждэг байна.

Гэвч бүх пробиотикууд ижил байдаггүй бөгөөд гарал үүслээсээ шалтгаалан өөр өөр нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, нэг төрлийн пробиотик бидний амны хөндийд цоорол үүсгэгч бичил биетэнтэй тэмцээд цааш гэдэс дотор ороод ирхээрээ амьд үлдэх шаардлагагүй байж болно. Пробиотикуудын боломжит ач тус нь дараах өвчний үед эмчилхэд болон урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг. Үүнд:

Суулгалт
Цочромтгой гэдэсний хам шинж
Шархлаат колит
Шээсний замын халдвар
Давсагны хорт хавдар дахин давсан үед
Clostridium difficile -ээс үүдэлтэй хоол боловсруулах замын халдвар
Уушгины үрэвсэл
Хүүхдийн экзема зэрэг багтдаг.

ПРОБИОТИК БА ГЭДЭСНИЙ ЭРҮҮЛ МЭНД

Пробиотик эмчилгээний хамгийн сайн тохиолдол бол суулгалтыг эмчлэх явдал юм. Судалгаагаар нярай болон хүүхдүүдэд халдварт суулгалт өвчний явцыг богиносгодог болохыг харуулсан (насанд хүрэгчид биш). Хэдийгээр судалгаа хязгаарлагдмал мөн өгөгдөл зөрүүтэй байгаа ч хоёр том тоймыг нэгтгэн үзэхэд пробиотикууд нь плацеботой харьцуулахад антибиотиктой холбоотой суулгалтыг 60% бууруулдаг болох нь нотлогджээ.

Суулгалтаас илүү түгээмэл тохиолддог асуудал бол, өтгөн хаталт. Пробиотикууд өтгөн хаталтыг эмчлэхэд ямар ашиг тустай болохыг судалжээ. Пробиотикууд нь “гэдэсний дамжих хугацааг” 12.4 цагаар богиносгож, долоо хоног тутам гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний тоог 1.3 дахин нэмэгдүүлж, өтгөнийг зөөлрүүлж, гадагшлуулахад хялбар болгодог болохыг тогтоожээ.

Пробиотик эмчилгээ нь Кроны өвчин, цочромтгой гэдэсний хам шинжтэй хүмүүст сайнаар нөлөөлдөг. Эмнэлзүйн туршилтын үр дүнд пробиотикууд нь шархлаат колитыг арилгаж, Кроны өвчний дахилт, уушигны үрэвсэл (шархлаат колитыг эмчлэх мэс заслын хүндрэл) -ийг урьдчилан сэргийлэхэд тусалдаг болохыг баталжээ.

ПРОБИОТИК БА ШЭЭСНИЙ ЗАМЫН ЭРҮҮЛ МЭНД

Пробиотикууд нь шээс болон бэлгийн замын эрүүл мэндийг сахихад бас ашиглагддаг. Гэдэсний нэгэн адил үтрээ нь нарийн тэнцвэртэй экосистем юм. Зонхилох Lactobacilli омгууд нь ихэвчлэн хортой бичил биетнийг амьд үлдэхэд хэт хүчиллэг болгодог. Гэсэн хэдий ч антибиотик, спермицид, жирэмслэлтээс хамгаалах эм гэх мэт олон хүчин зүйлээс болж систем тэнцвэргүй байдалд орж болно. Микрофлорын тэнцвэрийг сэргээдэг пробиотик эмчилгээ нь нянгийн вагиноз, мөөгөнцрийн халдвар, шээс бэлгийн замын халдвар зэрэг нийтлэг өвчлөлд тустай ажээ.

Пробиотик ерөнхийдөө аюулгүй гэж үздэг мөн энэ нь таны хоол боловсруулах системд аль хэдийн оршин байдаг билээ. Гэвч онолын хувьд, дархлаа султай хүмүүсд эрсдэлтэй байдаг байна.

ПРОБИОТИК БА НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН

АНУ-д ихэнх пробиотикийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болгон зардаг бөгөөд энэ нь эмийн туршилт, зөвшөөрлийн процесст ордоггүй байна. Үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаасаа өмнө шошго дээрх заалтуудыг үнэн эсэхийг шалгах мөн аюулгүй байдлыг хянах хэрэгтэй байдаг. Гэвч шошго дээрх бичсэн мэдээлэл үнэн эсэх, эсвэл тухайн бактерийн төрөл үр дүнтэй гэсэн баталгаа байхгүй юм.

Пробиотикийн ашигтай төрөл нь тусдаа байдаг учраас бүгд бас ашигтай гэсэн үг биш гэдгийг бүү мартаарай. Тиймээс пробиотик мэддэг эмчтэй зөвлөлдөн зөвлөгөө авахаа битгий мартаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *