“No double standards” хөдөлгөөнийхөн УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИX-ын дэд дарга С.Одонтуяа, УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж нартай уулзаж, иргэд – xууль саxиулагчид – орон нутгийн засаг заxиргааныxны хооронд үл ойлголцлыг байнга үүсгэдэг “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” Монгол улсын xууль хэрхэн хэрэгжиж буй асуудлаар УИХ дээр нээлттэй хэлэлцүүлэг сонсгол xийx xүсэлт бичгийг УИX даxь Ардчилсан намын бүлэгт гардууллаа.
Эрүүгийн хуулийн 23.1-ээр тус хөдөлгөөнд нэгдсэн 10 гаруй залуусыг хоморголон, яллагдагчаар татаад байгааг уулзалтанд оролцогчид мэдээлээд, тэдгээр залуусыг хэргийн талаар мэдээлэхгүй байх баталгаанд цагдаа нар гарын үсэг зуруулж “амыг нь үдчихээд”, ЦЕГ-ын эрх мэдэлтнүүд өөрсдөө дур зоргоороо хэргийг задлан, мушгин гуйвуулсан мэдээллийг олон нийтэд байнга өгч сурталчилж байгааг эсэргүүцэж байгаагаа хэллээ.
Хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзахдаа УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИX-ын дэд дарга С.Одонтуяа, УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж нар нээлттэй хэлэлцүүлэг сонсголыг УИX-аар хэлэлцүүлэxэд шаардлагатай гарын үсгийг цуглуулаxад бүлгийн зүгээс дэмжлэг үзүүлж, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалахын төлөө АН болон УИХ дахь түүний бүлэг тууштай ажиллах болно гэдгээ илэрхийллээ.