Иракийн Ерөнхий сайд Мустафа аль Казымийн амь насанд халдахыг завджээ. Гэмт этгээдүүд тэсрэх бөмбөг бүхий дрон ашиглан Ерөнхий сайдын гэр лүү дайрсан байна. Гэрт байсан зургаан бие хамгаалагч гэмтсэн бөгөөд Ерөнхий сайд аюулгүй өнгөрчээ.
Мустафа аль Какыми халдлагаас эсэн мэнд мултарсан тул иргэдийг тайван, амгалан байхыг уриалсан байна. Ерөнхий сайд хөнгөн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн гэж “Al Arabiya” телевиз мэдээлжээ.
Ерөнхий сайд Багдад хот дахь аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалсан Ногоон бүсэд амьдардаг. Аюулаас хамгаалах хүчний мэдэгдсэнээр Тигрис мөрний Бүгд найрамдах гүүрний ойролцоогоос гурван дрон нисч ирсэн байна. Эдгээрийн хоёрыг нь буудаж унагажээ.