Зам тээвэр хөгжлийн яамнаас Тяньжин болон Эрээн, Зам-Үүд боомтод гацаад байгаа чингэлэг, ачаа барааг арваннэгдүгээр сард багтаан татан авах талаар хэлэлцжээ. Улмаар Хятадын талаас Тяньжинд гацаад буй 4800 чингэлгийг энэ сард багтаан тээвэрлэж дуусгахаа Монголын талд мэдэгдсэн байна.
2021 оны чингэлэг таталтын мэдээллээр:
- Наймдугаар сард 32 галт тэргээр 2190 чингэлэг
- Есдүгээр сард 35 галт тэргээр 2285 чингэлэг
- Аравдугаар сард 24 галт тэргээр 1493 чингэлэг, нийт 5968 чингэлгийн Тяньжинаас татаж авсан. Энэ оны зургадугаар сарын 9-нөөс хойш 12 мянган чингэлэг татаж авчээ.
Мөн Тяньжинаас Эрээний чиглэлд дотоодын галт тэргээр хоногт нэг галт тэрэг явуулж, Эрээнээс өргөн царигт тавьж, ачаа бараа татаж авахаар болсон байна.