Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нийт нутгаар хүйтэн байна.

2021 оны 11 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 10-12 хэм хүйтэн байна.


2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 9,10-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *