Дархан-Уул: Орон сууц хорооллын байруудад сүүлийн жилүүдэд улаан шоргоолж нэмэгдэх болсон. Ахуйн хүрээнд нэг, хоёр орц эсвэл хэсэг айлууд устгах арга хэмжээ авч хор цацдаг ч хэсэг арилаад дахин гарч ирдэг аж. Тиймээс орон сууц хорооллын айл, өрхүүд нэгдсэн журмаар устгах арга хэмжээ авч өгөх талаар аймгийн захирагчийн ажлын албанд хүсэлт тавьсан. Энэ дагаа Захирагчийн ажлын алба, Дархан сум, СӨХ-той хамтран нэгдсэн хурал зохион байгууллаа. Дархан сумын хэмжээнд 41 сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдрийн хуралд 21 СӨХ-ийн удирдлагууд оролцов. Уг хурлаар улаан шоргоолж утсгах ажлыг нэгдсэн журмаар энэ сарын аравны өдөр эхлүүлэхээр болсон аж. Нэг удаагийн хор цацалтад бүрэн утсгах боломжгүй бөгөөд гурван сарын хугацаанд тодорхой өдөрт нэгдсэн журмаар хор цацах ажил хийгдэнэ. Тиймээс оршин суугчид баг, СӨХ-оос өгч буй заавар зөвлөмжийн дагуу устгалаа хийх, гэртээ уриалж байна.