Соёлын сайд асан, өдгөө “Чингис хаан” музейн захирлаар ажиллаж буй С.Чулууныг “Өндөр гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй Хятадын талд хүлээлгэн өгсөн хэрэгт буруутгагдаж болзошгүй байна. Учир нь Эрүүгийн цагдаагийн албанаас соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэргийг мөрдөн шалгаж байгаа ажээ.
“Үндэсний номын сан”-гийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй Хятадын талд хүлээлгэн өгсөн аж. БНХАУ-ын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэрээр хоёр боть хэвлүүлсэн нь соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэрэг гэнэ.
Үүнтэй холбогдуулан “Чингис хаан” музейн захирал С.Чулуун болон бусад холбогдох албан тушаалтныг шалгаж байгаа ажээ.