Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсад татан авсан “Файзер”, “Вероселл” вакцины хугацаа дуусах болоогүйг хэллээ.
Тэрбээр “АНУ-д албан ёсны зөвшөөрөлтэйгөөр 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулаад эхэлсэн. Тиймээс иргэдээ вакцины гуравдугаар тунд хамруулахаас гадна “Файзер” вакциныг 5-11 насны хүүхдүүдээ хамруулахад ашиглана.
Вакцины хангалт муу байгаа учраас олон улсад вакцины хэрэгцээг хангахын тулд гуравдугаар тунд хамруулахгүй байхыг уриалж байгаа ч АНУ, Израил улсууд иргэдээ гуравдугаар тунд хамруулаад эхэлсэн” гэв.