БНСУ-ын олон улсын худалдааны “Zeffiro” INC компанийн захирал И Чанг Сонтой ярилцлаа.
Тус компани Монголд БНСУ-ын гоо сайхны салбарыг төлөөлсөн “K-beauty ON” томоохон дэлгүүрийг нээгээд байгаа билээ.
-Сайн байна уу. Та өөрийгөө манайуншигчдадтанилцуулахгүй юу. Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
– Zeffiro хувьцаат компани нь Өмнөд Солонгос улсаас эхлэлтэй Япон, АНУ,ИхБритани,ОХУ-дтустускомпанианээнажиллуулжбайгаа бөгөөд Солонгосын төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр B2C(Бизнес эрхлэгчээс > хэрэглэгч) болон B2B (Бизнес эрхлэгчээс > бизнес эрхлэгч) худалдаа эрхэлдэг цахим худалдааны экспортоор мэргэшсэн байгууллага юм. Одоогоор Өмнөд Солонгосын 500 компаниас бараа бүтээгдэхүүнээ татаж, олон улсын зах зээлд гаргаж байна. Манай компанийн нэр болох Zeffiro нь Италиар “сэвшээ салхи” гэсэн утгатай үг. “Сэвшээ салхи мэт нам гүм, амар тайвнаар дэлхий рүү тархана” гэсэн утга санаатайгаар анх компанийнхаа нэрийг өгч байсан.
Zeffiro INC нь Өмнөд Солонгос улсын ихэвчлэн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авчгадаадын Wildberries, Amazon, E-bay зэрэг онлайн худалдааны сүлжээгээр дамжуулан борлуулдаг. Энэ нь дэлхийн улс орнуудтай орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр онлайнаар холбогдон бизнесээ явуулдаг давуу талтай. Гэвч жижиг дунд бизнес эрхлэглэгчид ОУ-ын цахим худалдааг тэр бүр үр дүнтэйгээр ашиглаж чаддаггүй. ОУ-ын цахим худалдааны салбарт амжилт олъё гэвэл маш их туршлага болон ОУ-ын худалдаа, хуулийн талаарх мэдлэг хэрэгтэй болдог.
-Өмнө нь та манай улсад зохион байгуулагдсан “Азийн хөрөнгө оруулагчид Монголд” арга хэмжээнд урилгаар ирж илтгэл тавин Монголын үйлдвэрлэгчидтэй уулзаж байсан байна. Монголын экспортын боломжийн талаар санаа бодлоо хуваалцахгүй юу?
-Одоогоос хоёр жилийн өмнө Монголд ирж орчин үеийн ОУ-ын худалдааны чиг хандлага, Цахим худалдаа болон Онлайн Маркетинг гэсэн сэдвүүдээр үйлдвэрлэл эрхлэгчдэд илтгэл тавьж байсан. Монгол бүтээгдэхүүнүүд дунд маш чанартай бүтээгдэхүүнүүд зөндөө байсан. Гэвч гадаадын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ худалдаалах нөүхау дутагдалтайгаас дотооддоо худалдаалах төдийхнөөр сэтгэл ханаж байгаа байдал ажиглагдсан. Мэдээж үйлдвэрлэл эрхлэгч ОУ-ын худалдаанытуршлагахуримтлуулна гэдэг маш хэцүү. Тиймээс Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсад эскпортолдог мэргэжлийн байгууллагууд улам хөгжин хоорондын гүүрийн үүрэг гүйцэтгэвэл сайн гэж бодож байна.
-Энэ удаа “Zeffiro inc” компани Монголд Солонгосын гоо сайхны брэндүүдийн төрөлжсөн дэлгүүрийг нээж байгаа юм байна. Энэ дэлгүүр манайд үйл ажиллагаа явуулдаг бусад гадны байгууллагаас юугаараа онцлогтой вэ?
-Солонгосынгоосайхны салбарыг бүхэлд нь хариуцдаг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа “Солонгосын эрүүл мэндийн ажүйлдвэрийгдэмжихагентлаг” -тайхамтран Монголд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчлах дэлгүүрийг нээсэн. Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг таниулах зорилгоор 2021 онд Орос, Вьетнам, Сингапур, Энэтхэг, Индонез, Чили зэрэг улсуудад мөн адил ажил өрнөж байгаа бөгөөд Zeffiro INC нь Солонгосын Эрүүл мэнд Аж үйлдвэрийг дэмжих агентлагийн ажлаар Монголын бүсийг хариуцаж ажиллаж байна.
Монголд Солонгосын олон алдартай гоо сайхны брэндүүд орж ирсэн байна. Гэсэн хэдий ч бид энэхүү Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгааны дэлгүүрээрээ дамжуулан үнэ боломжийн хэрнээ чанартай олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчид хүргэхээр хичээн ажиллах болно.
-Танай дэлгүүрБНСУ-ын Засгийн газрын харьяа Эрүүл мэнд аж үйлдвэрийг дэмжих агентлагийн дэмжлэгтэйгээр нээгдэж байгаа гэлээ. Тэгэхээр төрөөс бодлогоор экспортыг дэмждэг гэж ойлголоо. Засгийн газраас яг ямар чиглэлээр, яаж дэмжлэг үзүүлдэг талаар сонирхуулж болох уу?
-Zeffiro INC нь янз бүрийн орны гадаадын бүсийн мэргэжилтнүүд болон ОУ-ын сурталчилгаа маркетингийн чиглэлээр мэргэшсэн хүмүүсээс бүрдсэн компани юм. Гадаадын зах зээлд хөл тавих өргөжин тэлэх шаардлагатай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тусалдаг. Эдгээр хүчин чармайлтын үр дүнд бид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналзэрэг олон магтаал, шагнал урамшууллыгхүртсэн. Өмнөд Солонгосын засгийн газар эдгээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн экспорт, маркетингдтусламж үзүүлэх зорилгоор “Экспортын Ваучер” гэсэн хэлбэрээр дэмжлэг үзүүлдэг. Манай компани нь энэхүү “Экспортын Ваучер”-ийг гүйцэтгэгч байгууллагын хувьд бизнес эрхлэгчдийн нэрийн өмнөөс бараа бүтээгдэхүүнийг нь гадаадын зах зээлд нэвтрүүлэх, сурталчлах таниулах, маркетинг хийж өгөх зэрэг ажлыг гүйцэтгэж явуулдаг.
Мөн үүнээс гадна KOTRA, KITA, KOSME, KHIDI зэрэг хуулийн дагуу байгуулагдсан төрийн байгууллагуудад ч гэсэн жижиг дунд бизнес эрхлэгчдийн экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд гадаадын сурталчилгааны маркетинг, гадаадын шууд борлуулалтад дэмжлэг үзүүлэх ажлыг маш их зохион явуулдаг. Манай компани энэхүү засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого дэмжлэгийн хүрээнд Солонгосын жижиг дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд дээрх олон төрлийн бизнесийн гүйцэтгэгч байгууллагаар оролцдог.
-Таны харж байгаагаар Монголын үйлдвэрлэл эрхлэгчид экспортоо нэмэгдүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
Монголд маш сайн чанарын нэхмэлийн бүтээгдэхүүнүүд олон байгаа боловч дизайн болон гүйцэтгэлийн чадвар бага зэргийн дутагдалтай. Мөн Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид гадаадын зах зээлд гарахыг хүсдэг боловч гадаад руу экспорт хийх байгууллага, бүтэц, мэргэжлийн хүмүүсийн дутагдалтайгаас гадны зах зээлд амжилттайгаар өрсөлдөж чадахгүй байна гэж харж байна. Гадаадын зах зээл дээрбараа бүтээгдэхүүн гаргах ажил нь өөрөө ОУ-ын асуудал учир мэргэжлийн түвшинд гүйцэтгэх хэрэгтэй. Zeffiro INC Өмнөд Солонгос улсын компаниудын экспорт, гадаад маркетингийг хийж өгч тусалдаг байгууллагын хувьд өөрсдийн бүтэц, нөүхау, ОУ-ын худалдааны сувгаа ашиглан Монголд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад руу экспорт хийхэд тусалж хамтран ажиллах болно. Гадаадын зах зээлд гарахад шаардагддаг стандарт, тусгай зөвшөөрөл, гаалийн асуудал зэрэгт тухайн улсад үйл ажиллагаа явуулж байгаа Zeffiro гадаад дахь хуулийн байгууллага болон хамтран ажиллагч байгууллагуудаараа дамжуулан тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой учир Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад хамтран ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Танд баярлалаа. Асуултуудад маань дэлгэрэнгүй хариулж Монголын жижиг дунд үйлдвэрүүдэд нэн хэрэгтэй мэдээлэл өглөө.
-Баярлалаа. Уншигчдаасаа мөн манай дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсье. Цаашидолонталаармонгол бизнесэрхлэгчидтэйхамтранажиллах болно.