Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Энэ сарын 4-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 3-нд нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 11 сарын 01-ний 20 цагаас 11 сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийнөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.


2021 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *