Categories
мэдээ нийгэм

“Одоогоор эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсээгүй” гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайдууд, УОК, НОК-иос мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хил хаасантай холбоотой эм, тариа тасалдаж эхэллээ. Улсын хэмжээнд чухам ямар эм, тариа тасалдаад байгаа талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Тэрбээр, ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар бий. Энэ байгууллага эмийн чанар, хяналт, гамшгийн үеийн нөөц бүрдүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.

ЭМЯ-наас эмнэлгүүдийг 1-2 сар хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх албан даалгавар өгсөн. Тиймээс одоогоор эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдол үүсээгүй. Эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна.

Энэ хүрээнд, Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татаж авчрах, мөн агаарын тээврээр татан авах чиглэлээр ажиллаж байна. 11-р сарын 1, 2, 3-нд Инчеоноос онгоц ирнэ. Энэ онгоцоор эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирна. Эмнэлэгт хордлого тайлах, тарилгын, глюкозын гэх мэт олон төрлийн шингэнийг хэрэглэдэг. Натрийн шингэний 70 орчим хувийг дотоодын үйлдвэрээс хангадаг. Үйлдвэрүүд өмнө нь авч байсан хэмжээнд нь эмнэлгүүдэд хуваарилалт хийж байна. Ингээд явахад 14 хоногийн нөөц бий” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *