Эрдэмтдийн зөвлөлийн судалгаагаар “альфа” хувилбар давамгайлан тархаж байсан тав, зургадугаар сард вакцины үр нөлөө 75 хувь орчимд тооцогджээ. Харин есдүгээр сар буюу “дельта” хувилбарын тархалтын оргил үед вакцины үр нөлөө дунджаар 28 хувь болж буурсан байна.
Мөн эрдэмтдийн тооцооллоор “дельта” хувилбар одоо оргил үедээ явж байгаа аж. Хэрэв ямар нэг байдлаар дахин өөр хувилбар орж ирвэл нэгдүгээр сард халдвар оргил үедээ хүрэх тооцоотой байгаа гэж мэдэгджээ. Гэхдээ одоогоор олон улсад дельта хувилбартай зэрэгцэхүйц хэмжээний мутацид орсон хувилбар гараагүй байгаа судалгаа гарсан байна.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн судалгаагаар арванхоёрдугаар сарын сүүлчээр “МЮ” хувилбар дэгдвэл вакцины үр нөлөө дахин буурахаас гадна дельта хувилбартай адил далайцтай тархах эрсдэлтэй байгаа аж.