ОХУ-ын Якутаас гаралтай 38 настай Владимир Дунаев гэгчид АНУ-ын хууль хяналтынхан хакерын хэрэгт 60 жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял оноохоор төлөвлөснөө зарлажээ. “Trickbot” гэгдэх цахим гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн хэмээн сэжиглэгдсэн Владимир Дунаевыг Өмнөд Солонгос улсаас шилжүүлэн авах зөвшөөрөл есдүгээр сарын 2-нд гарсныг АНУ-ын хуульзүйн яам мэдээлжээ.
Түүнийг 2015 оны арваннэгдүгээр сараас 2020 оны наймдугаар сарын хооронд бусад хакеруудын хамтаар хоёр сая ам.доллар мөнгө, нууц мэдээлэл хулгайлж, сургууль, санхүүгийн байгууллага, банкны систем гэмтээсэн хэрэгт буруутагаж байна.