Өмнө нь ял эдэлж байсан этгээд бага насны хоёр хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ.
Тодруулбал, өмнө нь хорих ял эдэлж байгаад 2018 онд суллагдсан 45 настай эрэгтэй 4 настай дагавар охин, 6 настай төрсөн хүүгээ хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг өчигдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тус хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн этгээд өмнө нь бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байжээ.