Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

МҮБХ: Нийт 18 бөх шинжилгээнд хамрагдсанаас 4 бөхөөс допинг илэрлээ

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.

Улсын их баяр наадмыг тохиолдуулан наймдугаар сарын 17-нд 512 бөхийн барилдааныг зохион байгуулсан билээ. Уг барилдаанд шөвгөрсөн 16 бөх мөн өөрсдийн саналаар хоёр, нийт 18 бөх допингийн шинжилгээ өгөөд байсан юм. Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу бүгд ирсний дараа мэдээллэхээ мэдэгдээд байсан.

Тэгвэл шинжилгээний хариуг өнөөдөр БНСУ-ын лабораториос Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагад бүрэн ирүүлсэн.

Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд шинжилгээний хариуг ирүүлснээс 18 бөхийн шинжилгээний хариуны дөрвөөс нь допинг илэрчээ. Уг дөрвөн бөхийн нэрийг дурдах боломжгүй бөгөөд юуны өмнө МҮБХ-ноос тухайн бөхчүүдэд хариуг нь мэдэгдэнэ гэдгээ хэллээ. Мөн бөхчүүд B cорьцоо ахин шинжлүүлэхийг хүсвэл БНСУ-ын лабораторид хандах боломжтойг хэлэв. Харин уг дөрвөн бөх B сорьцоо шинжлүүлэхээс татгалзвал допингийн хариуг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж дараа дараагийн хариуцлага тооцогдоно гэлээ.

Тус барилдаанд ямар бөхчүүд шөвгөрснийг эргэн сануулъя:

  1. Улсын Харцага Б.Бат-Өлзий- Аймгийн Арслан Б.Хадбаатар
  2. Улсын Харцага Б.Зоригтбаатар- Аймгийн Арслан Н.Батсайхан
  3. Улсын Начин Ч.Батчулуун- Улсын Начин Ч.Дарханбат
  4. Улсын Начин Б.Чимэдвандан- Улсын Заан Б.Уртнасан
  5. Аймгийн Арслан Э.Ууганбаяр- Аймгийн Заан Э.Мөнхжаргал
  6. Аймгийн Арслан Э.Мөнхбаатар- Аймгийн Заан Э.Энх-Амгалан
  7. Аймгийн Арслан Э.Нямаа- Аймгийн Арслан Ц.Адъяа
  8. Аймгийн Арслан Д.Төрболд- Аймгийн Арслан Т.Довчинсэмбээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *