Өнөө маргаашдаа Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, 29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс харвал:
- 29-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар,
- 30-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
- 31-нд Алтайн уулархаг нутгаар,
- Арваннэгдүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орох аж.
Салхины хувьд
- 29-нд говь, тал, хээрийн нутгаар,
- 31-нд Алтайн уулархаг нутгаар,
- Арваннэгдүгээр сарын 1-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Мөн Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна гэв.