Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 11.134.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,818.2 тэрбум төгрөг буюу 52.2 хувиар өсчээ.

Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3.454.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.042.3 тэрбум төгрөг буюу 2.4 дахин өссөн байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:
  • Уул уурхайн салбараас 3,233.9 тэрбум төгрөг буюу 29 хувь,
  • Газрын тосны салбараас 161.6 тэрбум төгрөг буюу 1.5 хувь,
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр 24.5 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
  • Бусад орлого 34.9 тэрбум төгрөг буюу 0.3 хувь.
Эрдэс баялгийн салбар нь оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31 хувийг бүрдүүлж байна.
Зэс, алт, нүүрс зэрэг дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ.
  • Зэс 1,407.5 (3.2 дахин) тэрбум төгрөг,
  • Нүүрс 260.7 (65.8%) тэрбум төгрөг,
  • Төмөр 97.7 (2.8 дахин) тэрбум төгрөг,
  • Цайр 57.0 (3.8 дахин) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 66.9 (4.1 дахин) тэрбум төгрөг,
  • Алт 40.7 (33.3%) тэрбум төгрөг.
Харин бусад ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна.
Бусад 12.9 (24.4%) тэрбум төгрөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.6 дахин өсчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 8.666.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.905.0 тэрбум төгрөг буюу 50.4 хувиар өсчээ.

Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,813.5 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,729.2 тэрбум төгрөг буюу 2.6 дахин өссөн байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:

Эрдэс баялгийн салбар нь оны эхний 7 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5хувийг бүрдүүлж байна.

Зэс, алт, нүүрс зэрэг дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *