Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн хэмжээнд өвөлжилт хүндэрч болзошгүй 36 төсөвт байгууллага байснаас судалгааны дагуу хоёр эмнэлэг, зургаан цэцэрлэг, долоон сургууль, нэг халаалтын зуухны дулааны шугам сүлжээний засварын ажлыг бүрэн дуусгажээ.
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлууд, авто замын засвар шинэчлэлтээс үүдэлтэй ухсан нүх, сэтэлсэн зам, гарцыг засаж, бүрэн дуусгах үүрэг болгосон. Үүний дагуу инженерийн шугам сүлжээнд гарсан эвдрэл, гэмтлийг бүрэн засаж дуусгажээ.
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 98.9 хувьтай биелээд байгааг хариуцсан албан тушаалтнууд шуурхай зөвлөгөөнд танилцууллаа хэмээн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар мэдээлэв.