Categories
мэдээ эдийн-засаг

“Rio Tinto” Монголын 34 хувьд ногдох зээлийн 1.6 тэрбум ам.долларыг тэглэх санал гаргажээ

“Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Turquoise Hill Resources” компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал хүргүүлсэн байна.

Энэхүү захидалд гурван санал дэвшүүлснийг эх сурвалжууд мэдээллээ. Эхнийх нь Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” санал гаргасан байна.

Хоёр дахь нь ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох юм байна. Сүүлийнх нь менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал гаргажээ.

Одоогоор хөрөнгө оруулагч тал төслийн үйл ажиллагааны зардлаас гурван хувь, хөрөнгөнөөс зургаан хувийн менежментийн төлбөр авч байгаа юм.

С.Өнөрсайхан | @unursaikhan_sor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *