Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2021 оны 10-р сарын 25-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 7-9 хэм дулаан байна.


2021 оны 10 сарын 25-ны 20 цагаас 10 сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.


2021 оны 10 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 31-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29,30-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 29, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *