Categories
гадаад мэдээ

Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв

Холливудын нэрт жүжигчин Алек Балдвин аравдугаар сарын 16-нд кино зураг авалтын үеэр сум алдаж, нэг хүний амийг хөнөөж, өөр нэг хүнийг шархтуулсан. Тэгвэл Техас мужийн Санта Фе хотын цагдаагийн газраас мэдээлснээр туслах найруулагч Дэвид Холлс нь гурван бууг Алек Балдвинд өгөхдөө сумгүй гэж хэлсэн болохыг мөрдөн шалгах явцад тодруулсан гэж мэдэгджээ. Түүнчлэн Дэвид Холлс ч бууг сумтай байсныг мэдээгүй гэж мэдүүлсэн аж.

Гэвч Алек Балдвиныг буудахад буу сумтай байсан юм. Улмаар 42 настай зураглаач Халина Хатчинсын цээжинд нь онож, ойролцоо зогсож байсан 48 настай найруулагч Жоэл Сузаг шархтуулжээ. Халина Хатчинсыг зураг авалтын талбайгаар нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан юм. Хохирогчийн гэр бүлд зориулан “GoFundMe” сангаас 100 мянган ам.долларын хандивыг нэг өдөр хүрэхгүй хугацааны дотор цуглуулжээ.

XIX зууны барууны ертөнцийг дүрсэлсэн “Rust” киноны зураг авалтын үеэр ийнхүү харамсалтай осол гарсан юм. Осол гарахаас өмнө зураг авах багийнхан “Covid-19” халдвараас сэргийлэх протокол болон буутай харьцах аюулгүй байдлын журмыг дагаж мөрдөхгүй байна гэх маргаанаас үүдэн зарим хүмүүс ажлаасаа гарсан гэж “Los Angeles Times” мэдээлжээ. Тодруулбал, зураг авах багийн гурван хүн өнгөрсөн долоо хоногт хоёр удаа сум алдсан хэрэг гарсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *