Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1321 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 753 нь Улаанбаатарт, 568 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 17 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1587 болов.
Өнөөдрийн байдлаар 18786 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- Хөнгөн: 8938
- Хүндэвтэр: 7256
- Хүнд: 2230
- Нэн хүнд: 362 хүн байна.
Гэрийн хяналтад 50010 иргэн байна.