Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Их таван шүтээний номын өргөө Ганданпунцоглин хийдийн нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа, С.Ганбаатар тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.
Ийнхүү их таван шүтээнээ нутагтаа залсан нь олон хүний хүслийг гүйцэлдүүлсэн бодит ажил болж чадсныг онцоллоо.