Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нүүрсний экспорт найм, есдүгээр сартай харьцуулахад 60 хувиар өсчээ

Хилийн боомтуудаар нэвтрэх нүүрсний экспорт өнгөрсөн найм, есдүгээр сарын гурван долоо хоногтой харьцуулахад 60 орчим хувиар өсчээ. Мөн сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд нийт 619 автомашин, 2017 вагон нүүрс хилээр гарсан байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр нүүрсний биет хэмжээ 37.5 хувиар буурсан ч үнийн дүн өмнөх оны түвшинд байгаа аж. Түүнчлэн, Засгийн газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг ашиглалтад оруулаад байна. Улмаар тус боомтоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэх хилийн нэвтрэлт нэмэгдэж, экспорт өсөж, нүүрсний чанар алдагдахаас сэргийлэн, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл багасах давуу талтай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *