Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв талбайд суулт зарласан С.Жавхлантай Ноён Бондгор, Комедиан Д.Амартүвшин нар нэгдлээ

УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан УИХ, Засгийн газрыг тарахыг шаардан төв талбайд дээр суулт зарлаад дөрөв хонох гэж байна.

Тэрээр “УИХ, Засгийн газрыг огцортол би эндээс хөдлөхгүй. Хэдэн сар, жил болох нь хамаагүй. Би хэлсэн үгэндээ хүрдэг залуу. Гэхдээ хуулийн дагуу гурвууланг нь буулгах боломж байдаггүй юм байна. Аль нэг нь ажлаасаа буугаад, бусад нь тарах боломж байдаг юм билээ. Тиймээс Ерөнхийлөгчөөс онцгой байдал зарлаж, Засгийн Газрыг тараана уу гэж хүсмээр байна. Мод тарьж, шоу хийгээд яваад байх юм. Олон зуун хүн үхэж байхад ажлаа хийхгүй байна. Тиймээс төрийн удирдлагууд надтай ирж уулзаж, миний асуултад хариултал би энд сууна. Би Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарыг дуудаж гаргаж ирж нээлттэй мэтгэлзэнэ. Тэднээс амьтны үр хүүхэд цуглуулж, өвчин хууч тараасан, монгол түмний эсрэг шийдвэр гаргаж байгааг асууна гэдгээ хэлээд байсан юм.

Түүний суулт хийж буйг дэмжиж буй ард иргэд төв талбай дээр очсоор байгаа юм. Тэгвэл өнөөдөр түүний дүү дуучин СТА Ноён Бондгор, Комедиан Амараа буюу Д.Амартүвшин нар нэгдэж буйгаа илэрхийлэн төв талбай дээр очоод байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *