Categories
гадаад мэдээ

“Apple” компани цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

“Apple” компани “Mac” процессортой “MacBook Pro” болон “AirPods”-ийн шинэ загвараа танилцууллаа.

Мөн өмнөх загвараасаа 70 хувийн илүү хурдтай “M1 Pro”, “M1 Max” хагас дамжуулагчаа танилцуулсан байна. Энэ нь “Intel”-ийн чипнүүдийг халах “Apple”-ийн төлөвлөгөөг нэг алхам урагшлуулж байгааг шинжээчид онцоллоо.

14, 16 инчийн дэлгэцийн сонголттой “MacBook Pro”-ийн худалдаалах үнэ 1999 ам.доллароос эхэлж байна.


Харин шинэ загварын буюу гурав дахь үеийн “AirPods”-ийн үнэ 179 ам.доллароос дээш байна гэж тус компани “Unleashed” арга хэмжээнийхээ үеэр онцоллоо.

Шинэ загваруудын захиалга эхлээд байгаа бөгөөд ирэх долоо хоногоос худалдаанд гарах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *