Энэ жил хоёр болон гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамруулаагүй. Улмаар Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд гурав хүртэлх насныхныг цэцэрлэгт хамруулах боломжгүй болох гэж байгаа билээ.
Тэгвэл уг асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Энэ жилийн хувьд халдварын нөхцөл байдлаас шалтгаалж 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авсан. Харин 2, 3 настай хүүхдийг аваагүй. Нэгдүгээрт, хүүхдүүд халдварлах нь багасаж байна. Хоёрдугаарт, 0-11 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж байна. Үндсэндээ 2, 3 настай нийт хүүхдийн 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. Тиймээс эрсдлийн үнэлгээ хийж, эрсдэлгүй гэдэг тооцоолол гарах юм бол арваннэгдүгээр сарын 1-нээс 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авна” гэлээ.
One reply on “Л.Энх-Амгалан: Эрсдэлгүй гэдэг тооцоолол гарвал ирэх сараас 2, 3 настнуудыг цэцэрлэгт авна”
The brand-new Seabourn Venture,the line’s first expedition ship,ランジェリー ショップ