10 дахь удаагийн “The International” тэмцээний финалын тоглолт өчигдөр болж тус тэмцээнд оролцсон хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг түрүүллээ.
“Dota 2” төдийгүй E-Sport-ын түүх дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээнд нийт 18 баг орсноос Хятадын “PSG.LGD” Оросын “Team Spirit” багууд тунан үлдсэн.
Тэмцээн эхлэхийн өмнө аваргын таамагт яригдаагүй байсан залуу бүрэлдэхүүнтэй “Team Spirit” баг өрсөлдөгчөө 3-2 харьцаагаар хожиж 18.2 сая ам.долларын эзэд боллоо.
2020 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан Team Spirit багийн тоглогчид:
- Yatoro буюу Илля Мулярчук /Украин/ – 18 настай
- TORONTOTOKYO буюу Александер Кертек /Орос/ –
- Collapse буюу Магомед Халилов /Орос/ – 19 настай
- Mira буюу Мирослав Колпаков /Украин/ – 21 настай
- Miposhka буюу Ярослав Найденов /Орос/ – 23 настай
Хоёрдугаар байрт орсон PSG.LGD баг 5.2 сая ам.долларын шагналтай үлдсэн.