Categories
мэдээ нийгэм

Сэндбоксын зөвлөлийн анхны хуралдаан боллоо

Сэндбокс зохицуулалтын орчны журам, Сэндбоксын зөвлөлийн дүрэмд заасны дагуу Сэндбоксын зөвлөл энэ сарын 07-нд байгуулагдсан бөгөөд анхны хуралдаан өнгөрсөн баасан гарагт Санхүүгийн зохицуулах хорооны хурлын танхимд боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар зөвлөлийн гишүүдэд Сэндбокс зохицуулалтын орчны журам, олон улс дахь сэндбокс зохицуулалтын орчны талаар товч танилцуулж мэдээлэл өгөхийн зэрэгцээ Сэндбоксын зөвлөлийн дүрэм, ажлын хэсгийн удирдамжийн талаар танилцуулсан юм.

Сэндбоксын зөвлөлийн зөвлөлийн даргаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун сонгогдон ажиллаж байгаа бол зөвлөлийн гишүүдээр Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, МУИС-ын Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Чулуунзагд, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Монголын финтек, блокчэйны зөвлөлийн гишүүн, “Ард экс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг нар ажиллаж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *