Нийслэлийн автозамын ачаалал их байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Үдээс хойш Нарантуул захын автомашины зогсоол дүүрсний улмаас Нарны зам, Барс худалдааны төвийн уулзвараас зүүн тийш, мөн Энхтайваны өргөн чөлөө Төв шуудангийн уулзвараас зүүн тийш, Зүүн дөрвөн зам урагшаа, Чулуу овоо, Офицерын тойрог, 100 айлын замд хөдөлгөөний эрчим саараад байна.
Мөн Дарь-Эх, 32 тойрог, Хүчитшонхор захын замууд ачаалалтай, Баянбүрдийн тойргийн баруун тал Тасганы овоо, Хорооллын зам хоёр талдаа өндөр ачаалалтай байна. Түүнчлэн Хархорин зах зогсоолын талбай дүүрснээс баруун дөрвөн замаас Сонсголонгийн уулзвар хүртэл ачаалалтай байгаа тул жолооч та бүх эгнээ байр өөрчлөх, урсгал сөрөх, дуут дохио өгөх зэргээр бусдад хүндэтгэлгүй хандах, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхад анхаарч хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцоно уу.
Мөн дээрх замуудаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцох, зогсоол талбайд автомашины зөв байрлуулж тавихыг зөвлөе.