Categories
мэдээ улс-төр

ЗГ: Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж экспортлоход Хятадын талтай хамтран ажиллана

Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит гуравдугаар хуралдааныг цахимаар зохион байгууллаа.

Хуралдааны үеэр Монголын талаас

  • Өмнөд бүсийн нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж экспортлох цогцолбор байгуулах,
  • Улаанбаатар хотод тойрог хурдны авто зам, баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний шугам барих
  • Багануурын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг бүрэн ашиглахад шаардлагатай агаарын шугам, дэд станц барих төслүүдийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ

Хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд хүрсэн тохиролцооны хүрээнд нүүрсний худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах, боомтын нэвтрүүлэлтийг сайжруулахад анхаарч, холбогдох арга хэмжээг авч буйг Хятадын тал онцоллоо.

Зөвлөлийн хуралдааныг УУХҮ-ийн сайд Г.Ёндон, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жижэ нар даргалж, хоёр улсын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов гэж Монгол улсын Засгийн газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *