Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст мэдээлснээр УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын ирц 13:00 цагийн байдлаар Хэнтий аймагт 39.46 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 42.76 хувьтай байна.
Санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Нэмэлт санал хураалт Улсын Их Хурлын 18 дугаар тойргийн 73 хэсэг /Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Баянмөнх-1, 2-р баг, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум/-т, Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн 58 хэсэг /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо/-т явагдана.
“Тусгаар тогтносон, бүрэн эрхэт улсын сонгогч та бүхэн хэнээс ч үл хамааран, бусдын нөлөөнд үл автан, айх айдасгүй, эргэлзэх эргэлзээгүйгээр сонгуульдаа идэвхтэй оролцож, төрд илгээх өөрийн төлөөллийг сонгоно уу” хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос уриаллаа.