Categories
мэдээ нийгэм

О.Цогтгэрэл: Малчид хөдөлмөрийн хөлснөөс доош орлоготой байна

Өнөөдөр /2021.10.15/ УИХ-ын чуулган хуралдаж байна. Үдээс хойших хуралдаанаар намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийсэн.

Мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Өнөөдрийн байдлаар 180 мянган малчин өрх байна. Нэг малчин өрх дунджаар 30 сая төгрөгийн орлого олдог гэсэн тооцоо гараад байна. Магадгүй үүнээс бага. Өөрөөр хэлбэл энэ иргэдийн орлогын асуудал болохгүй болж ирлээ. Малчид хөдөлмөрийн хөлснөөс бага орлоготой байна. Үүн дээр яаж анхаарах юм бэ” гэж асуулаа.

Үүнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Энэ салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд малын эрүүл мэнд чухал асуудал болоод байгаа. Засгийн газраас боловсруулах үйлдвэрүүдийг дэмжинэ. Малын урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалтад төсөв тусгасан” гэж хариуллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *