Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2021 оны гуравдугаар улиралд 2010 оны эцсээс 81.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар, өмнөх улирлаас 1.4 хувиар тус тус өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал, энэ оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс
- Баянгол дүүрэгт 2.5 хувь,
- ХанУул дүүрэгт 2.2 хувь,
- Чингэлтэй болон Сүхбаатар дүүрэгт 1.8 хувь,
- Баянзүрх дүүрэгт 0.7 хувиар тус тус өссөн байна.
Харин Сонгинохайрхан дүүрэгт 1.1 хувиар буурчээ.
Орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өсөхөд 2001 оноос хойш ашиглалтад орсон шинэ орон сууцны үнэ Баянгол дүүрэгт 6.1 хувь, Хан-Уул дүүрэгт 5.3 хувь, Чингэлтэй дүүрэгт 4.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байгаа юм.
График: Орон сууны үнийн индекс, хувиар, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргээр, өмнөх оны мөн үетэй харьцуулснаар
Орон сууцны үнэ энэ оны гуравдугаар улиралд өмнөх улирлаас
- Баянгол дүүрэгт 1.9 хувь,
- Хан-Уул дүүрэгт 1.6 хувь,
- Сонгинохайрхан дүүрэгт 1.4 хувь,
- Баянзүрх дүүрэгт 1.3 хувь,
- Чингэлтэй дүүрэгт 1.2 хувь,
- Сүхбаатар дүүрэгт 0.9 хувиар тус тус өсжээ.
Үндсэндээ орон сууцны үнийн индекс өмнөх улирлаас 1.4 хувиар өсөхөд 2001 оноос хойш ашиглалтанд орсон шинэ орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт 3.8 хувь, Баянгол дүүрэгт 2.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн аж.
График 2. Орон сууны үнийн индекс, хувиар, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргээр, өмнөх улиралтай харьцуулсан байдал