Газрын тосны фьючерс үнэ дөрөв дэх хоногтоо дараалан өсөөд байна. Хүйтний улирал ойртож байгаа энэ үед байгалийн хий, нүүрсний хомсдол үүссэнээр газрын тосны эрэлт огцом нэмэгдээд байгаа юм.
Эрчим хүчний салбарын түүхий эд, металлуудын үнэ өсөхтэй зэрэгцээд газрын тосны үнэ өссөөр байгаа нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг дагуулж байна.
Нью-Йоркийн биржид брент төрлийн газрын тосны үнэ 0.35 хувиар буурч, баррель нь 83.13 ам.доллар болоод байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 80.4 ам.долларт хэлбэлзэж байна.
Ойрын хэдэн сардаа газрын тосны үнэ 100 ам.доллар хүртэл өсөх хандлагатай байгааг шинжээчид онцолж байна.