Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулганы үеэр Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг нээлттэй сонгох санал хураалтад сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг ашиглалаа.
Энэ нь уг төхөөрөмжийг сонгуулиас бусад сонгон шалгаруулалтад ашигласан анхны тохиолдол юм. Уг үйл ажиллагааг санал тоолох төхөөрөмжөөр зохион байгуулахад түргэн шуурхай, ил тод, найдвартай үр дүнтэй байсан гэсэн үнэлгээг хэрэглэгчдийн зүгээс өгчээ гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.