Categories
гадаад мэдээ

Ухань хотод болох марафонд 26 мянган хүн оролцоно

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод энэ сарын 24-нд марафон гүйлтийн арга хэмжээ зохион байгуулна. Тус марафонд 26 мянган хүн оролцохоор бүртгүүлсэн талаар зохион байгуулагчид мэдээллээ.

Марафонд оролцогчид сүүлийн 21 хоногийн хугацаанд гадагшаа болон дотоодын улаан бүс рүү зорчихгүй байх гэсэн шаардлага тавьж байгаа юм.

Түүнчлэн коронавирусийн халдвар аваагүй гэдгийг нь нотлох QR код, аравдугаар сарын 17-ноос хойш өгсөн PCR шинжилгээний хариу, өвдөөд эдгэсэн бичиг зэрэг бичиг баримтуудыг шаардаж буй юм.

Жил бүр уламжлал болгон явагддаг Ухань марафон өнгөрсөн 2020 онд коронавирусийн халдварын улмаас цуцлагдсан. Тэгвэл ийнхүү нэг жилийн дараа зохион байгуулагдахаар боллоо гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *