Нобелийн шагнал олгох Шведийн Хатан хааны академийн тэргүүн Горан Ханссон “Бид үндэс, хүйсээс хамаарахгүйгээр хамгийн чухал нээлт хийсэн нь шагнал авч байгаасай гэж хүсч байна” гэж мэдэгдэв. Учир нь Нобелийн шагнал олгож эхэлсэн 1901 оноос хойш ердөө 59 эмэгтэй энэхүү шагналыг хүртээд байгаа юм.
Энэ жил тус нэр хүндтэй шагналыг хүртсэн ганц эмэгтэй болох сэтгүүлч Мария Ресса Нобелийн энх тайвны шагналыг ОХУ-ын эрэгтэй сэтгүүлчтэй хувааж авсан билээ. Горан Ханссон “Ийм цөөхөн эмэгтэй Нобелийн шагнал авч байгаа нь үнэхээр сэтгэл зовоосон зүйл. Гэхдээ энэ бол бодит асуудал. Бид бүхнийг энэ талаар цаашид их зүйл хийх ёстойг л сануулж буй явдал. Гэвч бид Нобелийн шагналд үндэстэн болон хүйсийн квот огт тогтоохгүй. Энэ бол Альфред Нобелийн гэрээслэлийг биелүүлж буй явдал” гэж нэмж хэлжээ.
Шведийн сүлжээ аж үйлдвэрийн эзэн, химич Альфред Нобель нас барахаасаа нэг жилийн өмнө буюу 1895 онд энэхүү шагналыг олгож байх тухай гэрээслэл бичиж үлдээсэн юм.
Г.АМАРСАНАА