Categories
мэдээ нийгэм цаг-үе

21:00 цагийн байдлаар Хэнтий аймагт 32, Сонгинохайрхан дүүрэгт 36 хувийн ирцтэй байна

Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийн санал хураалтын 21:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг танилцуулж байна.

Нөхөн сонгуулийн санал хураалтын ирц 21:00 цагийн байдлаар Хэнтий аймагт 32.80, Сонгинохайрхан дүүрэгт 36.61 хувьтай байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос “Өнөөдөр санал хураалттай холбоотой өргөдөл, гомдол ирээгүй. Харин өчигдөр сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлийн шинжтэй гомдлыг ирүүлсэн. Гомдлыг шалгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна” гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *