БНХАУ-д өнөөдрөөс эхлэн бензин, дизель түлшний жижиглэнгийн үнийг мэдэгдэхүйц түвшинд нэмэгдүүлэх болно гэж тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдээлжээ.
Тодруулбал, бензиний үнийг нэг тонн тутамд 345 юань буюу 53.4 орчим ам.доллароор нэмэгдүүлэх бол дизель түлшний үнийг нэг тонн тутамд 330 юаниар нэмэгдүүлнэ гэж тус хорооны мэдээлэлд дурджээ.
Түүнчлэн олон улсын зах зээлд нефтийн үнэ дэлхийн эдийн засгийн өсөлт, эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан богино хугацаанд өсөх төлөвтэй байгааг онцолсон байна.
Олон улсын зах зээлд нефтийн үнэ тонн тутамд 50 гаруй юаниар өөрчлөгдөж, ажлын 10 хоногийн турш энэ түвшинд байх юм бол БНХАУ-д бензин, дизель түлш зэрэг нефтийн бүтээгдэхүүний үнийг зохих ёсоор тохируулахаа илэрхийлжээ.
Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын үндэсний нефть, хийн корпорац /China National Petroleum Corporation, CNPC/, “China Petroleum and Chemical Corporation” буюу “Sinopec” компани, БНХАУ-ын үндэсний оффшор газрын тосны корпорац /China National Offshore Oil Corporation, CNOOC/ зэрэг тус улсын нефтийн гурван том компаниас тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд газрын тосны үйлдвэрлэлээ хадгалах, тээвэрлэлтийг хөнгөвчлөхийг хүссэн байна.