Categories
мэдээ нийгэм

Барилгын суурийн нүхнээс цогцос олджээ

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах барилгын суурийн нүхнээс цогцос олджээ.

Барилгын суурийн нүхнээс цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэх дуудлагыг Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай штабаас аравдугаар сарын 08-ны өдрийн 15:10 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход хоёр метр орчим гүн нүхэнд, 50 см орчим гүн усанд нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байжээ. Цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *