АНУ-ын Орландо хотод зохион байгуулагдаж буй Бодибилдингийн олимпод эх орноо төлөөлөн оролцож буй МУГТ Г.Дорж алтан медаль хүртлээ.
Тэрээр насанд хүрэгчдийн 70кг-ийн жинд өрсөлдсөн юм. Уг төрөлд түрүүлснээр олимпийн анхны аварга боллоо.
Мөн Узбекистан Улсад үргэлжилж буй бодибилдинг, фитнесийн ДАШТ-д Монголын бодибилдинг фитнессийн холбооны тамирчин Д.Бадамханд түрүүлж, дэлхийн аварга болсон байна.